Цагаан бар жилийн дорнын зурхай. / Үргэлжлэл / - 24 February 2010 - Бельгийн монголчуудын холбоо

Нүүр хуудас | profile | Гарах

Гишүүн Зочин | Group "Guests" | RSS

Цэс
Бүх мэдээ
Фото мэдээ [2]
Видео мэдээ [3]
Бусад мэдээ [10]
Бельги дахь
Block title
200
Бүртгэл
Зочилсон

Бүгд: 0
Зочин: 0
Хэрэглэгч: 0
Нүүр » 2010 » February » 24 » Цагаан бар жилийн дорнын зурхай. / Үргэлжлэл /
3:26 PM
Цагаан бар жилийн дорнын зурхай. / Үргэлжлэл /

МОРЬ: Ажил сайжирч ашиг орлого нэмэгдэнэ

Бар жил таныг гадаад байдалдаа анхаарч, хувийн зан чанартаа дүгнэлт хийн, өөрийгөө өөрчлөхийг шаардаж байна. Жилийн турш худал хуурмаг зан байдал гаргахыг бар өршөөхгүй, аливаад үнэн сэтгэлээсээ хандахыг ихээхэн анхааруулж байна. Тэр цагт бусдын хайр хүндлэлийг хүлээн, аз жаргалаар дүүрэн байх болно. Жилийн турш ажил амьдралдаа идэдхтэй байваас өөрийгөө бусдад зөвөөр нээн, сайнаар үнэлүүлэх том боломжууд гарч ирнэ. Энэ хэрээрээ ажил тань сайжирч, ашиг орлого нэмэгдэнэ. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй. Ихэнх морь ядарч турах магадлалтай тул хоолоо сайн идэж, витамин С илүүтэй хэрэглэ. Жилийн турш хоол олдож л байвал идэж л байх хэрэгтэй. Биеэ жаахан эвгүйрхсэн ч эмчид хандаж, эмчилгээ сувилгаа хийлгээрэй. Хайр дурлалын асуудлаас болж сэтгэл санаагаар унан, сульдаж болзошгүй тул өөрийгөө аль болох саатуулж, их зүйл бодохгүй байхыг хичээ. Ганц бие хүмүүс шинэхэн танилаасаа их зүйл хүлээх хэрэггүй, энэ үед эхэлсэн холбоо удаан үргэлжлэхгүй байх магадлал өндөр байна. Харин санхүүгийн хувьд гариг эрхэс ивээж байна. Энэ жил ажлаа өөрчлөх гэж байгаа бол өндөр цалинтай ажилд очих боломж байна. Жилийн эхээр мөнгө санхүүгийн жижиг сажиг асуудал үүснэ. Тиймээс бага гэж чамлалгүйгээр жижиг орлогоос зайлсхийх хэрэггүй. Харин жилийн дунд үөэс байдал эрс сайжирч, шаардлагатай байсан зүйлсээ худалдан авах боломж тохионо. Жилийн сүүлээс гадны нөлөөнд автахгүй боловч бүх нөхцөл байдалд эохицож ажиллах, амьдрах шаардлага гарч болзошгүйг анхаараарай.

Морь жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Амиа бодсон хүмүүс ба өөрийнх нь дур хүслийнх нь эсрэг байгаа хэнийг ч ямар ч сэтгэлгүйгээр дарж орхино. Түүнд бусдын хэрэг огт хамаагүй, хэзээд зөвхөн өөрийнхөө төлөө санаа зовдог. Төрөлхийн өөрийнхөөрөө л байх дуртай, бусдын зөвлөгөөг дагалгүй санаанд нь юу гэж бууна түүгээрээ л бүхнийг хийдэг. Нүдэнд дулаахан төрхтэй, сайхан хувцасладаг хүмүүс. Театр, концерт, янз бүрийн цуглаан, спортын тэмцээн уралдаан зэрэгт тун дуртай. Спортын ямар нэг төрлөөр амжилттай хичээллэдэг, дур булаам дүр төрхтэй, хөгжилтэй, яриа ихтэй хүмүүс. Өөрийг нь үгүйлтэл гэр бүлдээ хэрэгтэй хүн байж бүрэн чадна. Зарим тохиолдолд түүний хувиа хичээсэн зангаас нь үр өгөөж гарах нь ч байдаг ба үүнийг нь хүн бүр хүртдэг. Морь жилтэй хүмүүс ирээдүйдээ сайн сайхан амьдрахын тулд аль болох багаасаа бие даах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд гэр бүлээ их сайн авч явах чадалтай хүн болно. Харин уур хилэнгээ дарж байхгүй бол таны энэ байдлыг хэн нэгэн нэг л харвал та түүний итгэлийг алдах болно. Үүнийг санаж яваарай.

Өөрөө их дур сонирхолтой учраас улс төрд хүчээ үзвэл амжилт олно. Хүмүүсийг удирдах чадвартай ба үүнийгээ ч сайн хийдэг. Оюун ухааны болон биеийн хүчний ажилд хоёуланд нь авъяастай. Аливааг хийхдээ ухаанаар биш арга барилынхаа ачаар давж гардаг. Харамсалтай нь өөртөө итгэх итгэл нэлээн дутмаг байдаг. Эсрэг хүйснийхээ хүнтэй харьцахдаа морь жилтэн үргэлж бууж өгч байдаг. Хайр дурлалынхаа төлөө тэр юугаа ч орхиход бэлэн. Нэр хүндээ алдсан ч хамаагүй. Харэв ухаанаа хүсэл тачаалаасаа дээгүүр тавьж чадвал илүү байх болно. Хувь заяагаа хонь жилтэнтэй холбовол тэд бүхнийг хамтдаа туулж, юм бүхэнд хамтдаа байж чадна. Бар, нохой жилтнүүдтэй мөн тун дажгүй харьцаатай байх бол нохой жилтэн түүнийг юунд ч уучилж өршөөнө. Түүнтэй байхад тэр өөрийнхөөрөө чөлөөтэй байж чадна. Ямар ч тохиолдолд хулгана жилтэй хүнтэй гэрлэж болохгүй, ялангуяа та эмэгтэй бол. Ийм холбоо зөвхөн зовлон зүдгүүрт л хүргэнэ. Морь жилтэй хүмүус насныхаа эцэст их жаргах хүмүүс байдаг. 60 жилд ганц л тохиолдох гал морь жилтэй хүмүүс ямар ч сайн үйлсийг "муутгаж” мэдэх аюултай. Ийм жилд төрсөн хүмүүс энгийн морь жилтэн шигээ зан авиртай ч тэд юу ч хийж мэднэ. Морь жилтнүүд мөнгөнд их нягг нямбай ханддаг. Санхүүгийн талын ажлыг сайн хийж чадна. Харамсалтай нь хувирамтгай зангаасаа болоод эрхэлж буй ажлаасаа амархан залхдаг. Заримдаа энэ нь хайр дурлалд нь ч тохиолдоно. Морь жилтэн аль болох ганцаардахгүй, олны дунд ажиллаж, магтаалын үг сонсож байхыг хүсдэг.

Төмөр морин жилтнүүд       /1930.01.30, 1990.02.26-наас хойш төрөгсөд/

Төмөр /цагаан/ морин жилд төрсөн хүн урьд хаан хүн байсан. Төрөө алдсан тул маш их сэтгэл зовсныг тэнгэр мэдэж, ноён хүн болгож төрүүлсэн. Гурван хөвгүүнээс хоёрыг олох, хаан хүний өмнө явах заяатай. Баруун мөр, зүүн хацарт мэнгэтэй бол ааш түргэн, адгуус малд ээлтэй. 15,18 насанд хичээвэл зохино. 80 хүрч нохой цагт нас төгсөх аюултай.

Усан морин жилтнүүд      /2002.02.13-наас хойш төрөгсөд/

Усан /хар/ морин жилд төрсөн хүн. Урьд хаан хүний хөвгүүн байсан боловч төрийг буруу барьсан тул эдүгээ жирийн хүн болж төрсөн. Баруун мөр, нуруунд мэнгэтэй бол сайн. Ааш түргэн, бялдууч, гурван хөвгүүнтэй. 61 наснаас гарвал 80 юмуу, 83 насанд төгсөнө.

Модон морин жилтнүүд     /1954.02.04-нөөс хойш төрөгсөд/

Модон /хөх/ морин жилд төрсөн хүн урьд лусын хөвгүүн байж, санаа уудам, идэх өмсөх элбэг. Ууртай, олз олно. Гурван хөвгүүнтэй. 19, 27, 56 насанд хичээвэл зохино! Мөргөл хийвэл сайн. 80 насанд төгсөх аюултай.

Гал морин жилтнүүд   /1906.02.25, 1966.02.21-нээс хойш төрөгсөд/

Гал /улаан/ морин жилд төрсөн хүн урьд баян хүн байсан боловч өглөг их өгснөөр эдүгээ төрөөд зовох тавилантай. Ар суганд буюу өвчүүнд мэнгэтэй бол буян сайн. Хоёр хөвгүүнтэй, бурханд сайн залбирвал буян хишиг нэмэгдэнэ. 13,49 насанд гай буй. Лам болвол сайн. 73 насанд төгсөх аюултай.

Шороон морин жилтнүүд      /1978.02.08, 1918.02.11-нээс хойш төрөгсөд/

Шороон /шар/ морин жилд төрсөн хүн урьд хаан язгуурт хүн байжээ. Төр шашныг тэтгэснээр эдүгээ хумүун болж төрсөн. Буян их, санаа түргэн, идэх өмсөх элбэг, ур хуухэд олон. Ар мөрөндөө мэнгэтэй бол сайн. Хүнийг доромжилбол буян хишиг нь буурна. 31, 38 насанд хичээ. 69 насыг давбал 77 насанд төгсөх аюултай.

ХОНЬ: Ганц бие хонинууд гэрлэхээ азна

Хонь жилтнүүдийн хувьд хүндхэн жил тохиож байна. Танаас нэлээд ухаан, хүч, мэдрэмж шаардсан үе иржээ. Муу санаатай, атаач хүмүүсийн өдөөн хатгалганд өртөж болзошгүй, тэдний отолт таныг байнга дагаж байгаа болохоор сонор сэрэмжтэй байхыг гариг эрхэс анхааруулж байна. Бар таныг бага унтаж, өглөө эрт босон нар мандахыг сайтар ажихыг зөвөлжээ. Жилийн турш ямар нэг асуудал тулгарахад бэлэн байхад өөрийгөө бэлдэн зарим нэг сул талаа засаж, дарж байх шаардлагатай. Хайр дурлалын амьдрал хэвийн, сэтгэл догдлуулсан үйл явдлууд тохиохгүй.

Ганц бие хонинуудын хувьд гэр бүл болох асуудлаа хойш тавиарай. Эрүүл мэндийн хувьд ч ямар нэг сөрөг асуудал үүсэхгүй, гэхдээ ажил амралтаа зөв зохицуулж цэвэр ус байнга уун, удсан болон хоносон хоолноос эрс татгалз. Энэ жилийн турш гүзээлзгэнэ, өндөг, далайн гаралтай хоол нэг их идэхгүй байвал зүгээр. Ногооны салат, ялангуяа улаан лооль, бууцай, төмсний салат түлхүү хэрэглэ. Гараг эрхэсийн нөлөөгөөр хөрөнгө оруулагч болон мөнгөтэй хүн таныг сонирхоно. Тийм хүмүүсээс ирэх саналыг шууд л хүлээн аваарай, гэхдээ худал хуурмаг болон ирээдүйтэй эсэхийг сайн нягталж байж хөдлөөрэй. Өөрөөр хэлбэл, ул суурьтай хөдөлвөл дампуурах эрсдэл төдий чинээ бага байх болно. Энэ жил гэнэт өрөнд унах вий. Тиймээс санхүүгийн бичиг баримтанд нямбай хандаарай. Жилийн сүүлээр мөнгөө хадгалж чадахгүй үрмээр санагдаад байвал яахав үрж болно, гэхдээ л хэтэвчээ хааяа ч болов тэмтрээд зузаан нимгэнийг нь шалгаж байгаарай. Жилийн эцэст гэнэт мөнгө шаардлага тулгарах тул хагасыг нь ч гэсэн заавал цааш нь хий.

Хонь жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Хонь жилтний аливаад сэтгэлээсээ ханддаггүй нь ихээхэн замбараагүй байдалд хүргэдэг. Түүнд аливаад хариуцлагатай хандах, санаачилгатай байх сэтгэл үргэлж дутагдаж байдаг. Гэхдээ дуулгавартай байж, ямар ч амжилтанд хүрч чадна. Хонь жилтнүүд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ муу, ойлгоход их хүндрэлтэй ярьдаг. Тэр өөрийн олон аашаараа эргэн тойрныхныгоо залхаадаг. Өөрөө үүнийгээ мэддэггүй ч их эзэрхэг зантай. Сахилга бат муутай, цагаа барьж чаддаггүйгээс нь болж бусад хүмүүсийн тэвчээр нь барагддаг. Тэд эрх танхил, аймхай, хулчгар, их олон дахин гомдоллодог хүмүүс байдаг. Гомдлыг нь сонсож тэр талаар нь ярилцаж, зөвлөж, эааж сургаж байвал тэр баярладаг.

Түүний томоохон нэг сул тал бол маш гутранги үзэл юм. Түүний зан байдал нь ухаалаг, уян зөөлөн ч тэр хэт олон ааштай. Заримдаа хэт мухар сүсэгтэй. Та бүхэнд зөвлөхөд худалдааны салбараас холхон байсан нь бас дээр. Ганган хээнцэр, байгальд хайртай 12 жилтнүүдээс хамгийн дур булаам нь байх байсан. Амьдралын ямар ч нөхцөлд дасан зохицож амьдрах чадвартай, бусдыг ашиглаж чаддагийнхаа хэрээр бусдын төлөө байж чаддаг. Уран сэтгэмжтэй, хийсвэр зүйл, зурхай зэргийг ихээр сонирхдог. Гаднаа мэдэгддэггүй ч цаанаа их өглөгч, өөрт байгаа бүхнээ бусадтай дуртайяа хуваалцдаг. Түүний амьдрал аз жаргалтай байх, эсэх нь өөрөөс нь биш эргэн тойрных нь хүмүүсээс хамаарна. Хэрэв хонь жилтэн туулай, гахай, морь жилтнүүдтэй гэр бүл болбол аз жаргалтай, санаа зовох зүйлгүй амьдрах болно.

Өөр ямар ч жилтэй хүн, ялангуяа үхэр жилтэн түүний дэргэд удаан тэвчиж байх чадахгүй. Нохой жилтэнтэй гэр бүл, ажил хэргийн ямар ч холбоо тогтоох хэрэггүй. Учир нь 2 хувиа хичээсэн амьтан үргэлж бие биедээ сэтгэл дундуур байх болно. Хонь жилтнүүд урлагийн мэдрэмж сайтай хүмүүс ба энэ талын авъяас тэдэнд хангалттай байдаг учраас урлагт хүчээ үзвэл ихээхэн амжилтанд хүрнэ. Ямар ч ажил эрхэлсэн та хэзээ ч гол дүрд байх хэрэггүй, энэ нь ч танд хамаагүй дээр байх болно. Хувцас, хоол унд, тав тухын тал дээр ч түүнд хүндрэл, асуудал гарахгүй. Хайр дурлалыг харин тэнгэрээс түүнд харамгүй хайрладаг ба энэ тал дээр түүнд элбэг адал явдал тохиолдож байдаг.

Төмөр хонь жилтнүүд    /1931.02-18,1991.02.15-наас хойш төрөгсөд/

Төмөр /цагаагчин/ хонь жилд төрсөн хүн урьд хаан хүний хөвгүүн байж, сайн үйлс бүтээгүй тул одоо энгийн хүн болон төрсөн. Багадаа зовно. Малд өлзийтэй хавар зун төрсөн бол сайн. Гурван хөвгүүнээс хоёр нь хүчийг олно. 80 хүрч зургадугаар сарын хорины луу цагт төгсөнө.

Усан хонь жилтнүүд   /2003.02.02-наас хойш төрөгсөд/

Усан /харагчин/ хонь жилд төрсөн хүн урьд ноён хүн байсан, сайн үйлс хийсэн тул эдүгээ хүн болж төрсөн. Эцэг эхдээ ачлалтай, биед өвчин үгүй. Баян сайн гурван хөвгүүнтэй. 18, 25, 36, 42, 72 насанд анхаарвал зохино. 80 насанд төгсөх аюултай.

Модон хонь жилтнүүд /1955.02.23-наас хойш төрөгсөд/

Модон /хөхөгчин/ хонь жилд төрсөн хүн урьд ноёны баатар явахдаа шулмасыг дарсан тул эдүгээ хүн болж төрсөн. Сэцэн мэргэн, шударга сэтгэлтэй, халуун өвчнөөс хичээвэл зохино. Эрдэм сурах чармайлттай. Долоо 29, 37, 65 насанд хичээвэл зохино. 80 насанд төгсөх аюултай.

Гал хонь жилтнүүд /1907.02.13,1967.02.10-наас хойш төрөгсөд/

Гал /улаагчин/ хонь жилд төрсөн хүн урьд төрөлдөө лам хүн байжээ, Сэтгэлийг тэвчих, сахилгыг сахиж чадсанаар эдүгээ хүн болж төрсөн. Лам болбол хойд насандаа бурхны хутгыг олно. Хоёр хөвгүүнтэй, бичиг сурвал сайн. Буян өчүүхэн боловч чадал төгс. Өсөх буурахыг олон үзнэ. Сэтгэл ариун бол эцэг эхийн буянаар амьдарна. Өөр бусдад тус үгүй. 25, 41, 58 насанд хичээвэл зохино. 80 насанд төгсөх аюултай.

Шороон хонь жилтнүүд/1919.02.01,1979.01 27-ноос хойш төрөгсөд/

Шороон /шарагчин/ хонь жил төрсөн хүн урьд төрөлдөө хар санаатай хүн байжээ, эдүгээ тэнэг шинжтэй, мухар сүсэггэй хүн болж төржээ. Санаа түргэн, буян их. Заяа дундаас дээш, сайн. Эцэг эх, нөхөртөө тус өлзийтэй. Өр бусдад тус, хор аль нь ч үгүй. Хоёр хөвгүүнтэй 41, 59 насанд хичээвэл зохино. 77 насанд төгсөх аюултай.

БИЧ: Шинэ гарц нээгдэнэ

Бүх зүйл санаснаар тань болохгүй ч шинэ гарц, зам нээлттэй байгаа. Шинэ харилцаа холбоо ч байгаа. Харин энэ холбоо харилцаа, гарцыг алдахгүй, бариад авах хэрэгтэй. Хэрэв алдвал нэлээд харамсалтайгаар барахгүй, дахин ийм боломжийг илгээхгүйг анхаар. Шинэ танилуудтай учирна, тэднийг өөрөөсөө хөөхгүйгээр аль нэгийг нь сонгон нөхөрлөж чадвал бат бөх найзын холбоо байж чадна. Бүх зүйлд өөрийнхөөрөө байх гэж зүтгэх хэрэггүй, тэр ч байтугай шаардлагатай үөд баг өмсөн худал хуурмаг зан гарга. Бар танд өөртөө амралт өгөхгүй байхыг зөвлөж байна. Цаг алдалгүй ажилласны үр дүн жилийн сүүлээр гарч сэтгэл хангалуунаар дараагийн жилтэйгээ золгож дараа дараагийн ажил, бизнес амжилттай байх суурь болно. Жилийн туршид бусдад сайн энерги өгч, бусдаас ч сайн энерги авах болно. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй, жилийн турш хүнд хоолноос татгалзаж, болж өгвөл долоо хоногийн дөрвөн өдөр л махан хоол идэхийг хичээ. Хагас боловсруулсан ногоо, хоол хүнс түлхүү хэрэглэн, даршилсан, лаазалсан бүтээгдэхүүнээс эрс татгалз. Мөнгө санхүүгийн хувьд гариг эрхэс сайнаар нөлөөлж өмнөх жилүүдээс илүү сайн байна. Удаан хугацаанд хүсч байсан зүйлээ худалдан авах боломж гарч, авч чадна. Ер нь хэрэгтэй зүйлдээ гар татах хэрэггүй ч томоохон эд эдлэл худалдан авахдаа үнэхээр өөртөө таалагдсан, сэтгэлдээ хүрсэнийг нь сонгоорой. Жилийн аль ч үед аяллаар явж болох ч зардлаа нөхөхүйц зүйлийг санаж сэдээрэй. Санхүүгийн байдлаа сайн байгаа үедээ ч мөнгө бол салхинд хийсэх мэт алга болдог гэдгийг өөртөө байнга сануулж байхад илүүдэхгүй.

Бич жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Бух 12 жилтнээс хамгийн овилгогүй зантай нь бич жилтэн. Тэд маш нийтэч, хөгжилтэй, алиа хошин байдаг ч хамгийн зальтай хүмүүс байдаг. Харьцаа сайтай учраас бараг бүх төрлийн хүмүүст өөрийнхөө талаар таатай сэтгэгдэл төрүүлдэг. Эелдэг, алиа, найрсаг зангийнх нь цаана бусдын талаарх үнэн бодол нь үргэлж нуугдаж байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ маш олон хүнийг дотроо үл тоон шоовдорлож, өөрийгөө тэд бүгдээс илүү гэж үздэг. Тэд их ухаалаг хүмүүс ба сурч мэдэхийн төлөө тэмүүлэн маш ихийг уншиж, эргэн тойрны амьдралд юу болж байгааг байнга цаг тухайд нь мэдэж байдаг.

Ой ухаан сайтай, урьд өмнө харсан, уншсан, сонссон багахан зүйлийг ч санадаг. Тэр маш бүтээлч, хамгийн хэцүү асуудлыг ч гайхамшигтай хурднаар шийдвэрлэх чадвартай. Өөрийн найрсаг, арга зальтайгаараа ямар ч хүнд нөхцлөөс биеэ аваад гарчихаж чадна. Гэхдээ тэдний дийлэнх нь тийм. Тэд бусдад таалагдах урлагт гарамгай суралцсан байдаг ба үүнийхээ ачаар хялбархан албан тушаал ахиж чаддаг. Томоохон ач холбогдолтой үйлсэд арга барил, заль мэх сайтай байдаг. Төрөл бүрийн мэдлэг, сэтгэн бодох чадвар шаардсан ажилд маш сайн ажилтан байж чадна. Улс төр, олон улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэл зэрэг салбаруудын аль нь ч түүнд тохирно. Өөрийн томоогүй хүсэл тачаалаасаа болоод хайр дурлалын харьцаа олныг тогтоодог ч түүнээсээ өөрөө амархан уйддаг томоохон сул талтай.

Дараа нь дахиад л шинэ хайрыг эрэлхийлэн өөр хүнтэй холбоо тогтоосон ч тэдгээр нь дандаа хий хоосон, түр зуурынх байдаг. Амьдралаа хонь жилтэнтэй холбовол тэдний харьцаа тун хэврэг байх болно. Харин луу жилтэнтэй дажгүй холбоог бий болгож чадна. Тэд ихэнх зүйл дээр "хамтрагчид” байж санаа нийлнэ. хулгана жилтэнтэй гэр бүл болоход удаан жаргалтай амьдарна. Учир нь хулгана жилтэн түүнийг ямар ч тохиолдолд, бүр өөрийнх нь хайр халамжийг үнэлэхгүй байсан ч үнэнчээр удаан хайрлаж чадна. Бар жилтэнтэй ямар ч төрлийн харьцаа тоггоох хэрэггүй. Хэдийгээр та ихэнхдээ түүнийг дийлэх ч гэсэн бар жилтэн танд сайныг авчирч чадахгүй. Амьдралынх нь хань ямар ч жилтэй хүн байсан тэр ихэнхидээ олон хүүхэдтэй болдог.

Төмөр бич жилтнүүд        /1920.02.20, 1980.01.17-ноос хойш төрөгсөд/

Төмөр /цагаан/ бичин жилд төрсөн хүн урьд төрөлдөө номтой лам байж, эдүгээ лам болбол амьтан хүнд тустай. Өглөгт дуртай, насан турш жаргах, хар болбол үр хүүхэд олон, хоёр гэрийн эзэн болно. Ах дүүдээ хүндтэй, эрдэм сурч, нэр зэрэг олно. Заяа дунд. Ааль сайн. Гартаа мэнгэтэй бол ихэст хайртай. Эд агуурс, нөхөртөө харш. 13,19,39,49 насанд гай буй. 75 насанд төгсөх аюултай.

Усан бич жилтнүүд        /1930.02.07,1992.02.04-нөөс хойш төрөгсөд/

Усан /хар/ бичин жилд төрсөн хүн урьд төрөлдөө эцэг эх, садан төрөлдөө сайн ба бурхан тэнгэрт сайн залбирсны ачаар хүн болж төрсөн. Хавар, зун төрсөн бол сайн. Эцэг эх дүү нартаа өлзийтэй. Заяа дээд сайн. Эд малын хишиг их. Өөр бусдад ивээлтэй. Хүний хишгийг хүртэж чадах атал эд малыг барж зовно. 23, 25, 60 насанд гай буй. 80 насанд төгсөх аюул бий.

Модон бич жилтнүүд   /2004.02.21 -наас хойш төрөгсөд/

Модон /хөх/ бичин жилд төрсөн хүн урьд эм хүн байсан. Сүм бурханыг байгуулсанаар эдүгээ хүн болж төрсөн. Эцэг эхдээ ачлалтай ч харш заяатай. Дээдэстээ хайртай, санаа сайн. Заяа дээд сайн. Эд мал, идэх өмсөх элбэг. Гурван хөвгүүнтэй, өвчин үгүй, баян. 25, 36, 72 насанд хичээвэл зохино. 77 насанд төгсөх аюултай.

Гал бич жилтнүүд   /1956.02.12-ноос хойш төрөгсөд/

Гал /улаан/ бичин жилд төрсөн хүн урьд хааны хүү байсан, хүн алж, эрлэгт шийтгэгдээд эдүгээ буян их, ааш номхон, төв сэтгэлтэй хүн болсон. Алдар нэр их. Эд малын хишиг бага, идээ хувцасны хишиг дунд. Сүсэггүй бол эцэг эх, эр эмдээ харш. 80 насанд уснаас гэм болж төгсөх аюултай.

Шороон бич жилтнүүд    /1908.02.02, 1968.01.30-наас хойш төрөгсөд/

Шороон /шар/ бичин жилд төрсөн хүн урьд Майдар гэгээнийг шүтдэг хүн байжээ. Эдүгээ сэтгэл зөөлөн, гэр өргөө их. Бурхан тахиваас сайн. Заяа сайн, омог бардам, баруун мөрөндөө мэнгэтэй бол дунд насанд барцад буй. Эд мал тогтворгүй. Залуу цагтаа зовж, өтлөх насандаа жаргах хувьтай. 61 насыг давбал 73 насанд хичээ.

ТАХИА: Шаргуу хөдөлмөрлөх жил

Бүтээлч хөдөлмөрч зан чанараа орхигдуулахгүй, улам шаргуу ажиллахыг бар танаас шаардаж байна. Цаг хугацаа намайг хүлээхгүй гэдгийг өөртөө байнга хэлж, ажилла. Ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу ажлаа амжуул, төлөвлөгөөт зарим ажлаа орхигдуулж болохгүй. Энэ жилийн ажиллах байдлаас ирээдүйн ажил, бизнесийн суурь, санхүүгийн байдал ихээхэн хамаарах болно. Найз нөхдийн шугамаар бусадтай танилцаж, холбоогоо өргөжүүлж болох ч дотносох гэж өөрийгөө дайчлах хэрэггүй, ялангуяа ганц бие тахианууд. Таны хүнийг mamax сайхан чанарт аяндаа заяаны хань тань татагдаад ирнэ. Эрүүл мэндийн хувьд тийм ч таатай байхгүй нь. Тиймээс биеэ ядраахгүйгээр ажиллах, ажил амралтын дэглэмээ сайн зохицуулахыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаандаа анхаарч, оройн цагаар хүнд хоол идэх, тамхи татахаас эрс татгалз.

Харшлын өвчтэй бол хууч өвчин сэдрэх тул эмчид хандан, ургамлын гаралтай эм бэлдмэл уухыг гариг эрхэс зөвлөж байна. Намуухан хөгжим сонсон, дуртай номоо уншиж амрах нь энэ жилийн хувьд хамгийн сонгодог амралт байх болно. Оройн цагаар нимбэг, нохойн хошууны цай сайн ууж, дасгал хөдөлгөөн байнга хийгээрэй. Мөн хүнд юм өргөхөөс болгоомжлоорой. Мөнгөний төлөө тэгтлээ сэтгэлээ зовоох хэрэггүй. Таныг азын тэнгэр ивээх болно. Сугалаанд хожих ч боломж байгаа. Найз нөхдийн хүрээнээс ч мөнгө орж ирнэ. Түүнийг харин алдаж болохгүй. Гол нь тооцоотой байх хэрэгтэй. Заримд нь цалингаас гадуур орлого орж ирнэ. Жилийн турш хүнд мөнгө зээлэх хэрэггүй, буцаж ирэх магадлал бага байна. Харин хүүхдүүдэд мөнгө сайн зарцуул, үүнээсээ өөрөө аз жаргал авна.Тахиа жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Тахиа жилтэй хүмүүс хулчгар биш харин ч эсрэгээрээ зоригтой, эрэлхэг байдаг. Зайлшгүй шаардлагатай, чухал зүйлдээ гайхмаар том зориг гаргадаг. Ингэснээр өөрт байгаа олон зүйлээрээ хохирч мэдэх хүмүүс. Тиймээс тэдний дундаас тун сайн, эрэлхэг дайчин хүмүүс төрдөг. Аливаа ажлыг хийхдээ бусдад итгэдэггүй, зөвхөн өөрийн хүчиндээ л найддаг хэцүүхэн хүмүүс. Тэд өөртөө бүрэн итгэлтэй төдийгүй юу хийхээ сайн мэдэж байна гэж үздэг. Тэдний нэг сайн тал нь бусдад дуртайяа зөвлөгөө өгдөг гайхалтай хүмүүс. Тахиа жилтнүүд их мөрөөдөж, бясалгаж, сэтгэл дотроо ямар нэг зүйлийг төсөөлөн бодох дуртай ч тэдэнд алсын хараа байдаггүй нь харамсалтай.

Тахиа гэдэг амьтан нь энэ жилтний тасралтгүй идэвхтэй ажиллахыг билгэддэг. Хэрэв тэд өөрийгөө ялан дийлж залхуугаа дарж чадахгүй бол хэзээ ч сайхан амьдарч чадахгүй. Ер нь тахиа жилтнүүд их идэвхитэй ажиллаж байж сайхан амьдрах хүмүүс. Танд зүгээр сууж байгаад мөнгө орж ирнэ гэдэгт итгэх хэрэггүй. Хэрэв таны эрхлэх ажил, хүрээ нь таатай бол та сайн хөдөлмөрлөснийхөө ачаар нэг л өдөр баяжина шүү. Харамсалтай нь та хэзээ ч эдийн засагч байж чадахгүй. Мөрөөдөлдөө хүрэх гэсэн хоосон эрмэлзлээсээ   болоод хохирол амсдаг.

Түүний амьдралын хамгийн сайн хань нь үхэр жилтэн. Түүнтэй байхад амар тайван жинхэнэ аз жаргалаа олсон байх болно. Луу жилтэнтэй ч мөн сэтгэл хангалуун амьдарч чадах ба ялангуяа та эмэгтэй бол бүр ч гайхалтай сайхан байна. Харин туулай жилтнээс холхон байх хэрэгтэй. Тэд таны дэргэд хэзээ ч үнэнчээр байж чадахгүй.

Эрэгтэй тахиа жилтнүүд олон эмэгтэйчүүдийн дунд байж гялалзан, тэднээр хайрлуулах дуртай. Харин эмэгтэйчүүд нь харилцан бие биенээ хайрлаж ариун харилцааг эрхэмлэдэг. Эцэст нь гэж хэлэхэд тахиа жилтнүүдийн амьдрал муугаасаа сайн руу явж байдаг юм шүү.

Төмөр тахиа жилтнүүд  /1921.02.08,1981.02.05-наас хойш төрөгсөд/

Төмөр /Цагаагчин/ тахиа жилд төрсөн хүн урьд төрөлдөө лам болохоор ерөөл тавьсан тул эдүгээ лам болбол амьтанд тустай. Буян их, өглөгг дуртай. Ааль сайн. Нэр алдар олно. Эцэг эхээ шүтэж, элбэрэлтэй, үнэнч явбал идээ идээ хувцас олно. 9,18,28,39,65 насанд гай буй тул анхаарагтун. 75 насанд төгсөнө.

Усан тахиа жилтнүүд   /1933.02.25,1993.02.22-ноос хойш төрөгсөд/

Усан /харагчин/ тахиа жил төрсөн хүн урьд эм хүн байгаад сайн үйлсийг бүтээснээр эдүгээ хүн болж төрсөн. Намар, өвөл төрсөн бол сайн. Бичиг ном сурна. Өвчүүндээ мэнгэтэй бол баатар хүүтэй, нас урт. Эцэг эх, ах дүүдээ өлзийтэй. Заяа дунд, сайн. Эд малын хишиг дунд. Эцэг эхийг шүтвэл жаргана. Өөрийн сайныг өөрөө эвдэх гэм буй. Арав, арван хоёр насанд хичээвэл зохино. 25 насыг давбал 80 хүрч, есдүгээр сарын шинийн нэгэнд төгсөх аюултай.

Модон тахиа жилтнүүд /2005.02.09-наас хойш төрөгсөд/

Модон /хөхөгчин/ тахиа жилд төрсөн хүн урьд эм хүн байсан. Буян сайн хийснээр эдүгээ сайн хүн болж төрсөн. Санаа сайн. Буян сайн, хувьтай. Заяа дунд. Идээ хувцасны хишиг дунд. Эд малын хишиг өчүүхэн. Бусдыг үл тоох омог их тул эцэг эх, ах дүү нарт тус өчүүхэн. Эд олвоос гаргах нь их. Хичээнгүй, мэргэн. Эх эцэгтээ ачлалтай бол сайн. Үр цөөн. 61 насанд хичээвэл зохино. 82 буюу 83 насанд төгсөнө.

Гал тахиа жилтнүүд    /1957.01.30-наас хойш төрөгсөд/

Гал /улаагчин/ тахиа жилд төрсөн хүн урьд төрөлдөө баян хүн байгаад хүний эд мал идсэн тул эдүгээ эд мал дунд, нас урт, сэцэн ухаантай, хүний охинд хүргэн орно. Баруун гар буюу нуруунд мэнгэтэй. Хуварга болбол сайн. Хулгайч, худалч хүнээс зайлан явах хэрэггэй. Ааш түргэн, сайхан нэр алдартай. Эд малын хишигтэй ч өсөж, буурна. Шударга бөгөөд олон дайсантай. 15,27,36 насанд гай тохиолдох буй. 80 насанд төгсөх аюултай.

Шороон тахиа жилтнүүд  /1909.02.22, 1969.02.17- ноос хойш төрөгсөд/

Шороон /шарагчин/ тахиа жилд төрсөн хүн урьд баян хүн байж, буян хийснээр эдүгээ хүн болж төрсөн. Омог их, зориг чанга, идэх өмсөх элбэг. Санасан зорилгодоо хүрдэг, Ааш зан бардам, омогтой. Зориг их. Заяа дунд, сайн. Эд малын хишиг сайн. Өөр бусдад хортой. Залуудаа зововч, өтлөхдөө жаргана. 61 насанд хичээвэл зохино. 73 насанд төгсөх аюултай.

НОХОЙ: Ганц бие нохойнууд гайхамшигтай харилцаа үүсгэнэ

Энэ жилийн хувьд бүх асуудлаа гараг эрхэст даатгачих. Тэр таны өмнөөс таны талд бүхнийг эергээр зохицуулах болно. Харин энэ жилийн турш та гэр бүл, ойр дотныхондоо анхаарал халамж тавьж, гэр бүлдээ бүхнийг зориулж, тэр хүрээндээ л бай. Ингэснээр нэлээд сайхан амарч, аз жаргалтай байх болно. Гадуур хэсэх болон элдэв зүйлд санаа тавин зүтгэх хэрэггүй. Ажил алба таны санаанд хүрэхгүй байгаа юм шиг санагдавч жилийн эцэст та олдгоо олсон, бүтээдгээ бүтээсэн л байх болно. Томоохон ажлын санал болон гэнэтийн хөрөнгө оруулалт зэрэгт анхааралтай хандаж, боломжийг өөртөө ашигтайгаар шийдээрэй. Ганц бие нохойнуудын хувьд итгэмээргүй холбоо харилцаа үүсч насан туршид хадгалагдах болно. Жилийн турш эрүүл мэнд болон эрч хүч хэвийн байна. Гэсэн ч хоол хүнсэндээ анхаарч эрүүл хүнс хэрэглэхийг эрмэлз. Жилийн сүүлээр хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа хямарч болзошгүй тул элдэв амтлагчаас татгалзан аль болох гадуур хооллохгүй байхыг хичээ.

Энэ жилийн хувьд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх үе мөн бөгөөд эрсдэлүүдийг зөв тооцож хөдлөөрэй. Өмнө нь танд шал дэмий санагддаг байсан ч байж болох ч амжилтанд хүрсэн бизнес эрхлэгчдийн туршлага, зөвлөгөөг сонсож, судалж хэрэгжүүлвэл улам ах амжилт олох болно. Гариг эрхэс таны санхүүгийн талд баттай зогссон жил тохиож байгаа тул хадгаламжийн данс нээх юм уу, ашигтай хөрөнгө оруулалтаас бүү татгалз. Цаашдын санхүүгийн бие даасан байдал, мөнгө хөрөнгө хуримтлуулах боломжуудыг бар танд олгож байна.

Нохой жилтний ерөнхий төлөв, таван махбодийн заяа төөрөг

Нохой жилтэй хүмүүс хэзээд сэтгэл санааны зовиуртай бусдын төлөө байнга санаа тавьж явдаг. Энэ жилд төрсөн хүмүүс үргэлж маш сэргэг байдаг. Тэд нэлээн бодолтой хаалттай хүмүүс тиймдээ ч хааяа зөвхөн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дотоод санаагаа нээдэг. Нохой жилтнүүдийн нэг дутагдал өөрт нь зөвлөх бусдаас нэлээд зөрүүдэлдэг. Тэд ичиж зовохыг бараг мэддэггүй, хурц, хатуу шулуухан үгтэй. Бодит байдал дээрээ тэд хамгийн гутранги, амьдралаас юуг ч хүлээдэггүй хүмүүс.

Алдартай шударга үнэнийг номлогчид дандаа нохой жилтнүүд байдаг. Ямар нэг зохисгуй үйдлийг тэр анзаарсан бол засч залруулахаас нааш санаа амардаггүй. Өөрт нь хамаагүй байсан ч эргэн тойронд нь болж байгаа дайн дажин, өлсгөлөн, зовлон зүдгуүрийг хэрхэвч зүгээр хараад сууж чаддаггүй. Өөрөө үйл явдлын талбар дээр байхгүй ч гэсэн сэтгэл санаа нь байнга тэнд байж, санаагаа зовооно гээч. Мөнгө түүний хувьд юу ч биш, гаргахдаа гаргаж , бусдад зээлдүүлж, өглөгч зан ихтэй учраас тэдэнд мөнгө тогтдоггүй гэж хэлж болох ч мөнгө гаргасны хэрээр орж ирдэг биз дээ. Тэд ядуу тарчиг, баян тансаг амьдралын алинаар нь ч явж байсан төрөлхийн их ухаалаг хүмүүс учраас хэзээ ч гутрахгүй. Шударга бус явдлын эсрэг нохой жилтнүүд маш зоригтойгоор тэмцдэг. Тэд хэнд ч итгэдэггүй бөгөөд үргэлж хэн нэгнийг ямар нэг зүйлд хардаж, сэрдэж, сэжиглэж байдаг. Гэхдээ энэ нь бусдын төлөө байнга санаа зовдог сэтгэлийнх нь илэрхийлэл юм.

Хайр дурлалын амьдралд тэр маш ухаалаг, жинхэнэ утгаараа үнэнч, шударга байдаг. Тэр хэзээ ч хайртай хүнээ хуурахгүй ч өөрийн байнгын ямар нэг зүйлд санаа зовнисон, өчүүхэн зүйлд ч сэтгэл дундуур байдгаасаа болоод дурлалд азгүйтэх нь их. Морь, үхэр жилтнүүдтэй та аз жаргалтай сайхан амьдарна. Бар жилтэнтэй бол ихэд санаа нийлж, шударга ёсны төлөө хамтдаа тэмцэгчид байна. Нам тайван амьдралыг хүсвэл туулай жилтэн танд тохирно. Луу жилтэн бол үргэлж танаас илүүрхэх гэж оролдоно. Харин хонь жилтэнтэй яасан ч тохирохгүй.

Төмөр нохой жилтнүүд  /1910.02.10, 1970.02.0 7-ноос хойш төрөгсөд/

Төмөр /цагаан/ нохой жилд төрсөн хүн урьд төрөлд сүсэг их байснаар эдүгээ буянтай хүн болон төржээ. Эцэг эх нь сайныг эс үзэх, зүүн гарт мэнгэтэй бол эрдэм сурна. Эд малын хишиг дунд. Урам зориг их. Жаргал, зовлон олон. 17, 20, 40 насанд хичээ. 70 насанд төгсөх аюултай.

Усан нохой жилтнүүд /1922.01.28,1982.02.24-нөөс хойш төрөгсөд/

Усан /хар/ нохой жилд төрсөн хүн урьд төрөлдөө тэнгэрийн хар нохой байж, эдүгээ санаа уужим, нас урт, ихэс дээдэстээ хайртай, сэцэн сэргэлэн, эд мал элбэг ч өсөх буурах нь их. Заяа дээд сайн. Язгуур сайт, төрсөн эх эрдэнэ. Идээ хувцасны сайныг эдэлнэ. Тачаангуй, уур омог их бол эм шулмас хорлоно. 45 насанд хичээ. 77 насанд төгсөх аюултай.

Модон нохой жилтнүүд/1934.02.24,1994.02.11-нээс хойш төрөгсөд/

Модон /хөх/ нохой жил төрсөн хүн урьд ноён хүн байжээ. Төрийг шударга барьсанаар сайн хүн болсон. Мөр ба зоонд мэнгэтэй бол сайн. Нэр зэрэг олно. Ааль зан сайн, язгуур сайт, заяа дундаас дээш, хувцас идэш элбэг. Эд малын хишигтэй ч өсөж буурах нь олон. Сүсэг бишрэлтэй явбал сайн. 11,30,38 насанд хичээ. 50 насанд өвчин ба үхэгсдийн газар орж болохгүй. 60 насанд мөргөл сайн хийггүн. 60 насанд төгсөх аюултай.

Гал нохой жилтнүүд /1946.02.03-наас хойш төрөгсөд/

<P class="MsoNormal" style="margin-bottom:0cm;margin-botto
Ангилал: Бусад мэдээ | Views: 427 | Added by: mondo | Үнэлгээ: 2.7/3
Үнэлэгдсэн: 0
Нэр *:
Эмайл:
Нууц код *:
Өнөөдөр
«  February 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Banner
Монгол кино сайт
  • Оронзай.ком
  • Кинобокс.мн
  • ТСК.ком
  • Агаа.ком
  • Хайгууч.ком
  • Кино.ком
  • Классик.ком
  • Зулзага.мн
  • Шинэкино.мн
  • Мэргэн.мн
  • Архив
    Block title
    Copyright MyCorp © 2014
    Free web hosting - uCoz